WBC Mongolia

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Нууцлал

Байгууллага нь WBC Mongolia системийг ашиглан олж авсан Хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй, чандлан хадгална. Байгууллага нь Хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн Байгууллагын дотоод маркетинг, борлуулалт, бизнес төлөвлөгөө зэрэгт ашиглах эрхтэй.

Хэрэглэгч нь WBC Mongolia үйлчилгээгээр аливаа контентийг хүлээж авсны дараа түүнийг Байгууллагаас албан ёсны бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, олшруулах, худалдах, түгээх, өөрчлөх, шинэчлэх болон бусад байдлаар хууль бусаар ашиглахыг хориглоно.

Байгууллага нь Хэрэглэгчийн хувь хүний нууцад хамаарах мэдээллийн аюулгүй, бүрэн байдлыг хангах үүднээс WBC Mongolia болон утасны аппликэйшн руу хандсан аливаа зөвшөөрөлгүй хууль бус хандалт болон уг мэдээллийг задруулах, устгахаас урьдчилан сэргийлэх, хамгаалахад шаардлагатай өөрөөс шалтгаалах бүх талын арга хэмжээг авна.

Хэрэглэгч өөрийн WBC Mongolia дахь бүртгэлийн мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан гэм хор, хохирол, алдагдлыг Байгууллагаас нэхэмжлэх эрхгүй.

Мэдээллийн бодлого

Байгууллага нь Хэрэглэгчийн аппликэйшн дээрх хийсэн үйлдлүүд болон Хэрэглэгчийн холбогдсон төхөөрөмжийн мэдээллийг системдээ хадгалдаг бөгөөд энэхүү мэдээллийг цаашид хэрэглэгчдэд илүү оновчтой мэдээлэл хүргэх мөн цахим халдлагаас хамгаалах зорилготой ашигладаг болно.

Таны хэрэглээ:
Бид таны манай бүтээгдэхүүнийг хэрхэн ашигладаг талаарх мэдээллийг цуглуулдаг, жишээ нь таны үзсэн эсвэл холбогдох агуулгын төрөл; таны үзсэн контент; таны хийсэн үйлдлүүд; таны харилцсан хүмүүс эсвэл контент бүтээгчид; мөн таны зарцуулж буй цаг, давтамж, үргэлжлэх хугацаа зэрэг мэдээллийг цуглуулдаг болно. Жишээ нь, бид таны хэзээ хамгийн сүүлд нэвтэрсэн болон ямар нийтлэл, видео үзсэн зэрэг мэдээллийг бүртгэдэг. Эдгээр мэдээллийг бид өөрсдийн датабазад хадгалан Хэрэглэгчдийн хэрэглээг илүү хувийн, илүү интерактив болгох зорилгоор ашигладаг.

Төхөөрөмжийн мэдээлэл:
Үйлдлийн систем, техник хангамж, програм хангамжийн хувилбар, төхөөрөмжийн код (Device ID), дохионы хүч, апп болон файлын нэр, төрөл, зэрэг мэдээлэл.

Төхөөрөмжийн үйл ажиллагаа:
Арын суурь үйл ажиллагаа (background process), хулганы хөдөлгөөн гэх мэт төхөөрөмж дээр үйл ажиллагаа, зан үйлийн талаарх мэдээлэл.

Хувийн мэдээллээ устгах:
Хэрэв та Байгууллагад WBC Mongolia системээр дамжин цугларсан өөрийн Хэрэглэгчийн мэдээллийг устгуулах хүсэлтэй байгаа бол info@wbcmongolia.com имэйл хаягаар хүсэлтээ илгээнэ үү. Хүсэлт илгээхдээ өөрийн WBC Mongolia системд бүртгүүлсэн буюу нэвтэрч ордог хаягийг тодорхой зааж өгөх хэрэгтэй ба бид таныг мөн эсэхийг шалгахын тулд утасны дугаар, хамгийн сүүлийн үйлдэл зэрэг мэдээллийг шаардах болно. Бид хүсэлт илгээснээс хойш ажлын 10 хоногт таны Хэрэглэгчийн мэдээллийг устгаж танд мэдэгдэх болно.

Хэрэв танд ямар нэгэн асуудал тулгарсан бол бидэнтэй info@wbcmongolia.com хаягаар холбогдоно уу.

2022/03/04-нд хянав